“Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Морьтны соёлын хүрээ”, ”Морин парад” арга хэмжээг зохион байгуулах дэд ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.
Хурлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Дэд ажлын хэсгийн дарга Ч.Ундрам ахалж, ЗГХА Соёл урлагийн газрын дарга, дэд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Г.Батхуяг, Зэвсэгт хүчний жанжин штабын ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Дугаррагчаа, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг нар холбогдох асуудлаар танилцуулгыг хийж, ажлын хэсгийн гишүүд санал солилцлоо.
Хурлаар арга хэмжээний нэгдсэн хөтөлбөрийн төсөл, “Морьтны соёлын хүрээ”, ”Морин парад” арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалт, гадаадын зочид, төлөөлөгчдийн оролцоог хангах, дэд бүтэц, тохижилт, нийтлэг үйлчилгээ, аюулгүй байдлыг хангах төсвийн төсөл, логоны хувилбарыг танилцуулж цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэв.
Энэхүү арга хэмжээ нь Монголын нүүдэлчин ахуй, уламжлалт ёс заншлыг хадгалан хамгаалах, адууны соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлан таниулах чухал ач холбогдолтой гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.

| “Дэлхийн адууны өдөр”-өөр морьтой парад болно | ||
| Үзсэн: 164 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.