Шууд Chart

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын улсын комисс хуралдлаа

2026-04-10 14:29:38

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын улсын комиссын ээлжит хурал боллоо. 

Хурлаар тооллогын ажлын явцтай танилцаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

Хяналтын тооллогын үр дүн: Улаанбаатар хот дахь 17 музей, холбогдох байгууллагууд болон орон нутгийн 6 музейд зохион байгуулсан хяналтын тооллогын үр дүн, түүний ач холбогдол, тулгамдаж буй асуудлууд;

Салбар комиссын саналууд: Нийт 23 салбар комиссоос албан ёсоор ирүүлсэн санал, хүсэлтүүд;

Тайлан нэгтгэх болон цаашдын арга хэмжээ: Тооллогын ажлыг эцэслэн дуусгах хугацааг тогтоох, нэгдсэн тайланг хүлээн авах, улмаар Монгол Улсын Засгийн газарт танилцуулах бэлтгэл ажлыг хангах.

Улсын комиссын хурлаас түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын ажлыг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн дуусгахыг чиглэл болголоо.

Мөн салбар комиссууд нэгдсэн тайлангаа 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор улсын комисст хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэлээ.

2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого улсын хэмжээнд 92 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Энэхүү тооллогод нийт 320 гаруй байгууллага хамрагдаж байгаа бөгөөд улсын хэмжээнд 41 салбар комисс тогтмол үйл ажиллагаа явуулж байна гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.  


Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын улсын комисс хуралдлаа  
Үзсэн: 108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй