Шууд Chart

С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно

2026-04-30 09:19:57

Иргэд нийтийн тээврийн автобусаар зорчиход хоёр төрлийн төхөөрөмжөөр төлбөрөө төлдөг. Энэ системийг тавдугаар сард өөрчилж байгаа юм байна.

Төхөөрөмжийн шинэчлэлийн талаар "Улаанбаатар Смарт карт" ХХК-ийн бизнес хамтын ажиллагааны хэлтсийн дарга С.Гэрэлт-Од "Нийтийн тээврийн автобусны төлбөрийн картыг тавдугаар сарын 2-наас эхэлж, нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно. Энэ нь амар хялбар болж байгаа гэсэн үг. Шинэ систем дээр бүх төрлийн картыг уншиж байгаа. Мөн UBcard төхөөрөмжид Umoney болон банкны карт, UBcard апп, QR уншина. 

Автобуснаас буухдаа заавал картаа дардгийг больж байгаа. Автобусанд орохдоо чернилэн ягаан өнгөтэй буюу UBcard төхөөрөмж дээр картаа дараад явахад болно. Мөн UBcard аппликэйшнээр Umoney картыг цэнэглэдэг болж байгаа" гэлээ.


С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно  
Үзсэн: 65 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй