Боловсролын ерөнхий газрын Насан туршийн боловсролын хэлтсээс 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянгол болон Чингэлтэй дүүргийн Насан туршийн суралцахуйн төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллалаа.
Баянгол дүүргийн НТСТ нь 2025 онд ЮНЕСКО-ийн “Дэлхийн суралцагч хотуудын сүлжээ”-нд нэгдэж, “Суралцагч хот Баянгол” батламжаа гардан авсан Зүүн Азийн төлөөлөл болон ажиллаж байна. Тус ажлын хүрээнд дүүргийн төрийн байгууллага, сургууль, цэцэрлэг болон орон нутгийн нийт 1225 иргэнийг “Дижитал бичиг үсэг”, “Насанд хүрэгчдийн боловсролын арга зүй” онлайн сургалтад хамруулсан байна. Мөн байгууллагын зүгээс хүний нөөцийг чадавхжуулах, багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжин ажиллаж байгаа нь туршлага болохуйц үр дүнтэй байна.
Чингэлтэй дүүргийн НТСТ нь цахим шилжилтийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн, дүүргийн 24 хороо болон төрийн байгууллагуудтай Edoc системээр дамжуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлжээ.
Зөвлөн туслах үйл ажиллагааны хүрээнд Насан туршийн суралцахуйн төвүүдийн удирдлагууд болон багш нар насан туршийн боловсролын хүрээнд чиглэсэн хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын чанар агуулга, арга зүйтэй танилцаж, сургалтын орчин, хүртээмж болон цахим шилжилтийн бэлэн байдалд үнэлгээ өгч, мөн сургалтын үйл ажиллагааг судалгаанд үндэслэн төлөвлөх, модуль тооцох шинэ аргачлал нэвтрүүлэх зэрэг асуудлуудыг хөндөн санал солилцлоо.
Тус уулзалтын үеэр Насан туршийн хэлтсийн дарга Д.Энхтулга Баянгол, Чингэлтэй дүүргийн НТСТ-ийн номын санд боловсрол нөхөн олгох, хөгжүүлэх чиглэлээр ном бэлэглэж, иргэдийн сурч боловсрох үйлсэд амжилт хүслээ. гэж Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.




| Чингэлтэй, Баянгол дүүргийн насан туршийн суралцахуйн төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа | ||
| Үзсэн: 58 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.