Шууд Chart

Хархорины услалтын системийг сэргээж, ус урсгаж эхэллээ

2026-05-27 13:18:18

“333 нуур” санаачилгын хүрээнд хөв цөөрөм байгуулах, байгалийн нуур сэргээж хамгаалах, хуучны услалтын системийг сэргээх гэсэн гурван үндсэн чиглэлээр ажлууд үе шаттай хэрэгжиж байна.

Энэ хүрээнд 1956 онд байгуулагдсан Хархорины услалтын системийн 17 км сувгийг цэвэрлэж, сэргээн ашиглалтад оруулснаар олон жилийн дараа дахин ус урсаж эхэллээ.

Шинээр сэргээгдсэн сувгаар урсах ус нь Хөгшин Орхон голын урсацыг нэмэгдүүлж, цаашлаад Хэлтгий Цагаан нуурыг сэргээх, улмаар Хангайн нурууны үнэт усан сан болох Өгий нуурын тэжээлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

Нийтэлсэн: О.Бадамсүрэн

Хархорины услалтын системийг сэргээж, ус урсгаж эхэллээ  
Үзсэн: 84 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй