Сарлаг маллагааны өв соёл, уламжлалт ахуй амьдрал, үндэсний ёс заншил, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн, аялал жуулчлалын боломжийг сурталчлан таниулах зорилготой сарлагийн баяр нь малчид, иргэд, жуулчдын өргөн оролцоотой болж байна.
“Сайханы сарлаг” баярыг анх 2012 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд "Ковид-19" цар тахлын улмаас хоёр жил, байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас нэг жил завсарласан юм.
Энэ жил 12 дахь удаагаа өргөн дэлгэр болж байна.
Энэ удаагийн арга хэмжээнд 7 сумын 700 гаруй сарлаг оролцож, сарлагийн аж ахуй эрхлэгчид туршлага солилцон, шилмэл сүргээ танилцууллаа.
Сарлагийн үүлдэр угсааг сайжруулах, сүргийн генетик нөөцийг баяжуулах, цус сэлбэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Архангай аймгаас авчирсан 10 толгой сарлагийг үе удмаараа сарлаг маллаж ирсэн малчин өрхүүдэд өгөв гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.




| “Сайханы сарлаг-2026” баяр болж байна | ||
| Үзсэн: 73 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.