Шууд Chart

“Дэлхийн адууны өдөр” морьт парад болно

2026-06-02 14:20:32

“Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр “Хүй долоо худаг”-т ажиллаж, арга хэмжээний бэлтгэл ажлын явцтай танилцан, зохион байгуулалтын төлөвлөлтийг газар дээр нь нарийвчлан тохиролцлоо.

Ажлын хэсэг адууны парадын маршрут, гадаад дотоодын зочид төлөөлөгчид, үзэгч, наадамчдыг хүлээн авах хэсэг, үзвэр үйлчилгээний хэсэг, хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажиллах орчин, иргэдийн отоглох, буудаллах хэсгүүдийн байршлыг эцэслэн шийдвэрлэлээ.

Мөн арга хэмжээг зохион байгуулахтай холбоотой эрчим хүчний хангамж, инженерийн дэд бүтэц, тохижилт, шинэчлэлтийн ажлуудын төлөвлөлтийг хэлэлцэж, иргэд олон нийтийн тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангах чиглэлээр холбогдох үүрэг даалгавруудыг өглөө.

“Дэлхий адууны өдөр” нь Монголын адууны соёл, өв уламжлал, нүүдлийн иргэншлийн үнэт өвийг дэлхий нийтэд сурталчлан таниулах ач холбогдолтой арга хэмжээ болох тул бэлтгэл ажлыг өндөр зохион байгуулалттай, чанартай хэрэгжүүлэхийг Шадар сайд Н.Номтойбаяр үүрэг болголоо.


“Дэлхийн адууны өдөр” морьт парад болно   
Үзсэн: 58 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй