Боловсролын ерөнхий газар, "Ургана" брэндтэй хамтран сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагуудад “Усны баатар клуб”-ийг ажиллуулан, хүүхдүүдэд шүд амны хөндийн орчныг зөв зохистой арчлах мэдлэг, ойлголтыг олгож, улмаар зөв арчилгаа, дадал хэвшлээр усны зохистойг хэрэглээг бий болгох зорилготой “Дусал бүрийг хуримтлуулъя” аяныг 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд зохион байгууллаа.
Тус аян нь 2 үе шаттай хэрэгжих бөгөөд эхний шатанд нийслэлийн 7 дүүргийн төрийн өмчийн 190 хүүхдийн цэцэрлэгийн 1887 бүлгийн 59167 хүүхэд, 7611 багш, ажилтан хамрагдлаа.
Аяны хүрээнд удирдамжид туссан шалгуур үзүүлэлтийн дагуу сургалт, нөлөөллийн үйл ажиллагааны зохион байгуулалт, “Усны баатар клуб”-ийн үйл ажиллагааны тайлан, эрүүл зөв дадал хэвшүүлсэн хүүхдийн тоо, усны хэрэглээний хэмнэлтийн үзүүлэлт зэрэг шалгуурыг харгалзан үзэж, материалаа хугацаанд нь ирүүлсэн цэцэрлэгүүдээс шилдэг 10 цэцэрлэгийг шалгарууллаа.
☝"УСНЫ БААТАР" шилдэг 10 хүүхдийн цэцэрлэгээр Нийслэлийн 3, 20, 50, 89, 97, 110, 122, 129, 265, 289 дүгээр цэцэрлэгүүд шалгарсан байна.
Энэ хүрээнд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан “Urgana Kids” арга хэмжээний үеэр шалгарсан цэцэрлэгүүдэд шагналыг гардуулж, "Усны баатар клуб"-ийн 100 хүүхдийг урамшууллаа гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

| “Дусал бүрийг хуримтлуулъя” аян зохион байгуулагдлаа | ||
| Үзсэн: 60 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.