Шууд Chart

Шатрын ААШТ-д Хятад, Энэтхэгийн тамирчид түрүүллээ

2026-06-08 16:18:57

Шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа болж, аваргууд тодорчээ. 10 хоногийн турш үргэлжилсэн 21 дэх удаагийн ААШТ-ий нээлттэй ангилалд олон улсын мастер, Конг Шиангруй 7.0 оноотойгоор коэффицентийн давуугаар түрүүлэв. 17 настай түүний хувьд есөн өрөг тоглохдоо тав хожиж, дөрвөн тэнцсэн амжилттайгаар тивийн аварга болоод зогсохгүй их мастер цолны болзол биелүүлжээ. Мөн  2027 оны дэлхийн цомд оролцох эрхээ авлаа. Мөнгөн медалийг түүний нутагт нэгт их мастер Тонг Шиао зүүсэн бол Оросын их мастер Жамсаран Цыдипов хүрэл медаль хүртсэн байна.

Манай эрэгтэй шатарчдаас олон улсын мастер Г.Амартүвшин 26, М.Амилал 38 дугаар байрт шалгарчээ. Түүнчлэн олон улсын мастер С.Чингүүн, С.Ган-Эрдэнэ, Х.Өлзийхишиг, их мастер Ц.Батчулуун нар 5.0 оноотой тэмцээнээ дуусгажээ.

 Харин эмэгтэйчүүдийн ангилалд Энэтхэгийн шатарчин, олон улсын мастер Шри Савита 7.5 оноогоор түрүүлснээр алтан медаль болон 2027 оны дэлхийн цомын эрхийн эзэн болов. Тэгвэл Узбекистаны их мастер Афруза Хамдамова мөнгө авсан. Хүрэл медалийг Хятадын шатарчин, олон улсын мастер Сүн Юүйшин авсан байна.

Манай шатарчдаас их мастер Т.Мөнхзул 12, Б.Мөнгөнтуул 16, олон улсын мастер Б.Мөнгөнзул 20 дугаар байрт шалгарчээ.


Шатрын ААШТ-д Хятад, Энэтхэгийн тамирчид түрүүллээ   
Үзсэн: 70 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй