АНУ-ын цэргийн нисдэг тэрэг Оманы эргийн ойролцоо осолдсонтой холбоотойгоор Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлснээ АНУ-ын тал мэдэгдэв.
АНУ-ын Төв командлалын мэдээлснээр уг ажиллагаа нь Ираны “үндэслэлгүй түрэмгий үйлдэл”-д өгч буй хариу арга хэмжээ ажээ. Ираны хэвлэлүүд Хормузын хоолойн ойролцоох Кешм аралд дэлбэрэлт болсон талаар мэдээлсэн байна.
Цэргийн ажиллагаа эхлэхээс өмнө Оманы эргийн ойролцоо АНУ-ын армийн “Апачи” загварын нисдэг тэрэг осолдсон нь олон улсын анхаарлыг татсан юм. Уг ослын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг буруутгаж, хариу арга хэмжээ авахаа мэдэгдээд байв.
Эх сурвалжуудын мэдээлснээр 2026 оны 6 дугаар сарын 8-ны өдөр тус нисдэг тэрэг Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмжтэй мөргөлдсөн байж болзошгүй байгаа ч ослын шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй байна. Мөн мөргөлдөөн санаатай байсан эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа аж.
Ослын үеэр нисдэг тэргэнд байсан багийн гишүүдийг авран хамгаалсан бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой байгаа талаар мэдээлжээ. АНУ болон Ираны хоорондын харилцаа сүүлийн саруудад эрс хурцадсан бөгөөд шинжээчид энэ удаагийн цэргийн ажиллагаа бүс нутгийн нөхцөл байдлыг улам тогтворгүй болгох эрсдэлтэй гэж үзэж байна.
| АНУ Ираны эсрэг цохилт өгч эхэлснээ мэдэгдлээ | ||
| Үзсэн: 85 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.