Шууд Chart

Улаанбаатарын "Их дуулга"-д 62 орны 488 жүдоч зодоглоно

2026-06-10 12:35:40

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн энэ сарын 19-21-нд манай улсад болно. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын цуврал тэмцээнд ОХУ, Франц, Япон, Солонгос тэргүүтэй 62 орны 488 тамирчин зодоглохоор бүртгүүлжээ. Энэ нь 2028 онд АНУ-ын Лос-Анжелес хотод хөшгөө нээх зуны спортын XXXIV олимпын наадмын оноо олгох анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой.

Харин манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд 56 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн.

Монголын багийн бүрэлдэхүүн эмэгтэй багийн бүрэлдэхүүнд 48 кг: Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, Ж.Анударь, Г.Булган, 52 кг М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, Б.Уранзаяа, О.Оюунчимэг, 57 кг Э.Номинтуяа, Т.Ариунзаяа, М.Цэндбазар, Л.Сосорбарам, 63 кг Х.Маралмаа, Б.Ганхайч, Л.Энхрийлэн, Г.Энхжин,  70 кг: У.Анужин, С.Лхагвадулам, Х.Буянжаргал, Ж.Дэлгэр, -78 кг О.Хүслэн, А.Дуламсүрэн, Э.Буян-Өлзий, Б.Ням-Эрдэнэ, +78 кг: А.Адъяасүрэн, Э.Жаргалмаа, Д.Номинзул, Э.Энхзул  барилдана.

Харин эрэгтэй багийн бүрэлдэхүүнд 60 кг Б.Сүхбат, Н.Мэндсайхан, Т.Түмэнжаргал, Э.Ариунболд

66 кг: Б.Эрхэмбаяр, Т.Төрболд, Ө.Жанцандорж, К.Ёолк, 73 кг: А.Өсөхжаргал, Л.Энхдөл, О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг: Ж.Энхтөр, Г.Түвдэнренчин, Б.Шинэтулга, О.Шинэбаяр,90 кг: Б.Баяндүүрэн, Х.Булганхүү, Д.Ууганбилэг, А.Оджавхлан,-100 кг: О.Лхагва-Очир, Ц.Ган-Эрдэнэ, Б.Хүдэрчулуун, Б.Алтангэрэл,+100 кг: Ө.Дүүрэнбаяр, Ө.Пэрэнлэйжамц, Г.Алтанбагана, Г.Хангарьд барилдана.


Улаанбаатарын "Их дуулга"-д 62 орны 488 жүдоч зодоглоно  
Үзсэн: 76 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй