2026 оны Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчдын суудлын хуваарь зургаадугаар сарын 11-нд буюу маргааш гарна.
Шалгуулагчид eyesh.eec.mn цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-д бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч суудлын хуваариа авах боломжтой. Мөн QR кодтой бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэх болон шаардлагатай бусад баримт бичгээ хэвлэн бэлтгэхийг Боловсролын үнэлгээний төвөөс анхаарууллаа.
Энэ жилийн Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25-28-нд улс даяар зохион байгуулагдана.
2026 оны "Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 87 хувь энэ оны төгсөгчид бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байна. Мөн бүртгүүлэгчдийн 55 хувийг эмэгтэй , 45 хувийг эрэгтэй шалгуулагч эзэлж байна.
Нийт шалгуулагчдын 53.2 хувь нь нийслэл хотод, 46.8 хувь нь орон нутагт бүртгүүлсэн байна. Шалгуулагчид Математик, Англи хэл, Нийгэм судлал гэсэн хичээлүүдийг хамгийн их сонгон шалгуулахаар бүртгүүлжээ.

| Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчдын суудлын хуваарь маргааш гарна | ||
| Үзсэн: 81 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.