Шууд Chart

Нийгмийн даатгалын хамралт нэмэгдлээ

2026-06-11 10:51:08

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газраас Нийгмийн даатгалын хамралтын 2026 оны 5 дугаар сарын дүнгийн талаар цахим хурал зохион байгууллаа.

Хуралд Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын Бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Бямбадулам, Нийгмийн даатгалын хамралт, сайн дурын даатгал хариуцсан мэргэжилтэн Б.Бямбадэлгэр болон аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нар, орлого, хамралтын хэлтсийн дарга нар, холбогдох байцаагч, мэргэжилтнүүд нийт  75 хүн оролцлоо.

2026 оны 5 дугаар сарын мэдээгээр нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 2,288.6 тэрбум төгрөг оруулахаас 2,350.8 тэрбум төгрөгийн орлого оруулж төлөвлөгөө 62,1 тэрбум төгрөгөөр давж 102,7 хувиар биелсэн дүнтэй гарлаа. 

Шимтгэлийн орлогын төлөвлөгөө биелэхэд нийгмийн даатгалын хамралтын үзүүлэлтүүдийн өсөлт тодорхой нөлөө үзүүлсэн байна. Тухайлбал, нийгмийн даатгалд хамрагдсан ажил олгогчийн тоо 60,257 болж өмнөх оны мөн үеэс 845-аар, албан журмын даатгуулагчийн тоо 971,685 болж 10,982-оор, сайн дурын даатгуулагчийн тоо 140,983 болж 20,330-аар тус тус нэмэгдсэн дүнтэй байна.

Цахим хурлаар цаашид хамралтыг нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцон, холбогдох чиглэл өглөө гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

 

 


Нийгмийн даатгалын хамралт нэмэгдлээ  
Үзсэн: 79 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй