Шууд Chart

Улаанбаатар-Манжуур хотуудын аялал жуулчлалын уулзалт боллоо

2014-10-24 08:59:12

Аравдугаар сарын 17-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Манжуур хотод Улаанбаатар-Манжуур хотуудын аялал жуулчлалын уулзалт боллоо. Өнгөрсөн зургаадугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Монгол-БНХАУ-ын аялал жуулчлалын форум”-ын үргэлжлэл болсон энэ удаагийн уулзалтаар БНХАУ-ын аялал жуулчлалын байгууллагуудад Улаанбаатар хотын үзмэр, бүтээгдэхүүнийг танилцууллаа.

Манжуур нь ОХУ-тай хиллэдэг хуурай газрын хамгийн том боомт, дэд бүтцийн зангилаа төдийгүй сүүлийн жилүүдэд БНХАУ-ын засаг захиргаанаас амралт, аялал жуулчлалын онцгой бүс болгон хөгжүүлж байгаа хот юм. Тус  хотод жилд 4,6 сая жуулчин ирж, аялал жуулчлалаас 6,9 тэрбум юанийн орлого олдог байна. 2013 оны аравдугаар сараас “Хүннү Эйр” компани Улаанбаатар-Чойбалсан-Манжуурын чиглэлд долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэх болсноор хоёр бүс нутгийн хооронд иргэд зорчих нөхцөл бүрдсэн юм. Харин ОХУ-ын иргэд манай улсад арваннэг дүгээр сараас эхлэн визгүй жуулчлах болсонтой холбогдуулан ОХУ-Манжуур-Улаанбаатар-ОХУ гэсэн хил дамнасан аяллыг зохион байгуулах боломж бүрдэж байгаа бөгөөд талууд харилцан ярилцаж байна.


Улаанбаатар-Манжуур хотуудын аялал жуулчлалын уулзалт боллоо  
Үзсэн: 928 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй