
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар олон жилийн турш Арслантай гүүр орчимд хуучин номын задгай худалдаа эрхэлдэг байсан иргэд тохилог байранд үйл ажиллагаа явуулдаг боллоо. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санхүүжилтээр 128 сая төгрөгөөр “Жаргалан төмөр” ХХК 36 метр урттай, 9 метрийн өргөнтэй төмөр карказан сендвичин барилгыг барьж, өнөөдөр ашиглалтад орууллаа. Тус худалдааны төв 57 лангуутай бөгөөд монгол инженерийн бүтээлээр инженерийн шугам сүлжээ, дулаан, цахилгааны асуудлыг тав дахин хэмнэлттэйгээр, богино хугацаанд хийж гүйцэтгэжээ.
Тохилог байрыг номын худалдаачдад хүлээлгэн өгөх үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Юуны өмнө худалдаачид маань тав тухтай, шинэ ажлын байранд ажлаа эхлэх гэж байгаад баяр хүргэе. Энэ ажлыг хийж гүйцэтгэсэн “Жаргалан төмөр” ХХК болон цахилгааныг тав дахин хэмнэсэн бүтээл хийсэн доктор залууд талархал илэрхийлье. Худалдаачид маань өөрсдөө ярьж тохироод гаднах талбайгаа тохижуулбал илүү олон үйлчлүүлэгчтэй болох боломжтой"-г онцлон хэллээ.
Номын худалдаачид шинэ тохилог ажлын байртай боллоо | ||
Үзсэн: 743 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.