
Маргааш буюу аравдугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн 375 жилийн ойг нийслэлчүүд Их эзэн Чингис хааны талбайд тэмдэглэн өнгөрүүлнэ. Их хотын хямдралтай худалдаа, парад шоу, үдшийн цэнгүүн зэрэг олон үйл ажиллагаа болохтой холбогдуулан Чингисийн талбай орчмын авто замыг хэсэгчлэн хаана. Тухайлбал төв талбайн баруун талын уулзварыг өнөө оройны /10.28/ 24:00 цагаас маргааш оройн /10.29/ 24:00 цаг хүртэл, талбайн зүүн талын уулзварыг маргааш өдрийн /10.29/ 10:00–13:00 цагийн хооронд, Амарын гудамжнаас МУБИС-ийн уулзвар хүртэлх замыг өнөө оройны /10.28/ 24:00 цагаас маргааш /10.29/ өдрийн 14:00 цаг хүртэл хаана.
Маргааш Чингисийн талбай орчмын замыг хэсэгчлэн хаана | ||
Үзсэн: 1060 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.