Шууд Chart

Нийслэлийн удирдлагууд хүүхэд, багачууддаа хүндэтгэл үзүүллээ

2014-10-29 09:05:50

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус 32 асрамж, халамж үйлчилгээний төвийн 1000 гаруй хүүхдүүдэд нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн 375 жилийн ойн баярын бэлэг гардууллаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууд та бүхэндээ, Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойн баярын мэндийг хүргэж, үргэлж та нартаа баярлаж явдгаа хэлмээр байна.  Мөн манай бяцхан иргэдийн төлөө ажилладаг сурган хүмүүжүүлэгч багш нартаа талархал илэрхийлье. Их хотын ирээдүйн эзэд та нартаа бид хайртай шүү” хэмээн онцлон хэллээ. Хүүхэд, багачуудад Монголын Хүүхдийн ордоны авъяаслаг уран бүтээлч хүүхдүүд урлагийн тоглолтоор бэлэг барилаа. 


Нийслэлийн удирдлагууд хүүхэд, багачууддаа хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй