Шууд Chart

Япон улсын Мияаконожо хотын орлогч даргыг хүлээн авч уулзлаа

2014-10-29 14:40:39

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг Даргын урилгаар хүрэлцэн ирээд байгаа Япон улсын Мияаконожо хотын орлогч дарга Кодама Хиронориг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүлээн авч уулзаж, цаашид хоёр хотын хамтын ажиллаагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд санал солилцлоо.

Хоёр хот нь үйлдвэрлэл, боловсрол, соёл урлаг, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарт хамтран ажилладаг. Энэ удаагийн уулзалтаар Нийслэлийн ИТХ-аар баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Мияаконожо хоттой аялал жуулчлал, соёлын салбарт түлхүү хамтарч ажиллахыг чухалчиллаа.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотын 375 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Мияаконожо хот нь Улаанбаатартай идэвхтэй харилцаатай, үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлдэг. Хоёр хотын хүүхэд солилцооны хөтөлбөр үр дүнтэй хэрэгжсэнд талархаж байна. Хүүхдүүд ч гэсэн их сэтгэл өндөр байгаа. Цаашид ч хоёр орны харилцаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.


Япон улсын Мияаконожо хотын орлогч даргыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй