
Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар болон Улаанбаатар хотын музейтэй хамтран “Шар бөсийн ордноос улсын нийслэл хүртэл” нийслэлийн түүхийн гэрэл зургийн явуулын үзэсгэлэнг дэлгэлээ. Гэрэл зургийн үзэсгэлэнгээр нийслэлийн 140 жилийн түүхийг харуулсан 180 гаруй гэрэл зургийг олны хүртээл болгожээ.
Энэ зургууд нь 1874 оноос өнөөгийн Улаанбаатар хотын иргэдийн амьдрал, аж байдал болон нийслэлийн өөрчлөлтийг таван үечиллээр харуулсан байна. Мөн 1874 онд Богдын шар ордны зүүн талаас авсан ховор зургуудыг ч тавьсан байна. Үзэсгэлэнд тавигдсан нийслэлийн түүхийг сэргээсэн зургуудыг тухайн үед Монго Улсад ирсэн гадны жуулчид судлаачдын гэрэл зургийн хальсанд буусан зургаас авчээ.
Эсгий гэр, модон хашаагаар эхэлж байсан нийслэл хүрээ өнөөдрийн бидний амьдарч буй Улаанбаатар хот болоход түүхийн замналыг туулсан бэ гэдгийг явуулын үзэсгэлэнд дэлгэгдсэн сонирхолтой гэрэл зурагнаас харах боломжтой юм. Тус явуулын гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар хотын төв цэцэрлэгт хүрээлэн буюу Central tower-ийн урд хэсэгт байрлаж байна.
Нийслэлийн түүхийг харуулсан явуулын гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна | ||
Үзсэн: 747 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.