Шууд Chart

Явган хүний замын трасст орсон өрхөд нөхөн олговор олгоно

2014-11-04 10:19:15

Нийслэлийн Засаг даргын “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/929 дугаар захирамжийн дагуу Баянгол дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр Тасганы овооны уулзвараас Радио телевизийн хэрэг эрхлэх газар хүртэлх явган хүний замын трасст өртсөн иргэдийн өмчлөлийн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон газрын нөхөх олговрын хөрөнгийн хэмжээг баталлаа. Нийт дөрвөн иргэнд 214 894 510 төгрөгийн нөхөх олговрыг нийслэлийн газар чөлөөлөх 2014 оны зардлаас санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Харин иргэдийн өмчлөлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.


Явган хүний замын трасст орсон өрхөд нөхөн олговор олгоно  
Үзсэн: 810 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй