
Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/934 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Налайх дүүргийн орон сууцны 24 дүгээр байрны орцны тааз нурж, оршин суугчдын эрүүл мэнд, амь насанд аюул учирч болзошгүй байгаа тул тус байрны барилгын засварын ажилд шаардагдах 15 008 600 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.
Барилгын засварын ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж, гүйцэтгэл, үр дүнг Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцаж ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарт үүрэг болголоо.
Тааз нь нурсан 24 дүгээр байрыг засварлах хөрөнгийг шийдвэрлэлээ | ||
Үзсэн: 1235 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.