
Хот байгуулалтын "Nexus" бүс нутгийн семинар хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хөтөлбөрийг та бүхэнд танилцуулж байна.
Хоёрдах өдөр: 2014.11.06, Пүрэв гариг | |
09.00-11.00 |
Хуралдааны 3-р хэсэг: Хотуудын Nexus төслүүдийн ахиц дэвшил Энэ хуралдаанаар төсөлд хамрагдсан хотууд өөрсдийн тулгамдсан асуудал, байгаа боломж, хэрэгжилтийн талаар санал бодлоо хуваалцана. Энэ зорилгоор хот болгон 7 мин. презентаци хийх ба төгсгөл бүрт нь хэлэлцүүлэг хийнэ. (Презентациийн удирдамжийг хүргүүлнэ) |
11.00-11.30 | Цайны завсарлага |
11.30-13.00 |
Хуралдааны 3-р хэсэг: (үргэлжлэл)
Энэ хуралдаанаар хотуудын төлөөлөгчид хот байгуулалтын Nexus хандлагыг хот төлөвлөлтийн үйл явцад тусгах боломж, сорилтын талаар харилцан ярилцах бөгөөд дараах асуултуудыг чиглэл болгоно. Үүнд:
|
13.00-14.00 | Үдийн зоог |
14.00 – 15.30 |
Хуралдааны 4-р хэсэг: Nexus хандлагыг хот төлөвлөлтөнд тусгах, институтчилах, тэргүүлэх чиглэл болгох нь
Энэ хуралдаанаар Nexus хандлагын засаглалын цар хүрээ, Nexus санаачлагуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардагдах бүтэц зохион байгуулалтыг авч хэлэлцэнэ. Түүнчлэн төлөвлөлтийн үйл явцад Nexus хандлагыг институтчилахад тустай бусад арга хэрэгслүүдийг авч үзнэ.
|
15.30-16.00 | Цайны завсарлага |
16.00-17.30 | Хуралдааны 5-р хэсэг: Хот байгуулалтын Nexus-ийг тэргүүлэх чиглэл болгох нь: Үндэсний хэмжээнд шаардлагатай бодлогын орчин Төсөлд хамрагдсан бүх улсад Nexus-ийн гол салбаруудад хамааралтай, дэмжлэг болохуйц салбарын тусгай хууль тогтоомж байдаг. Гэхдээ эдгээрийг үр дүнтэй нэвтрүүлэх, мөрдлөгө болгох мөн түүнчлэн бодлогын зохицуулалт хийхэд дутагдал байсаар байна. Иймд орон нутгийн түвшинд шийдвэр гаргах орон нутгийн удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулах нь чухал. Энэ хуралдаан нь үндэсний бодлогын үүрэг роль, түүнчлэн хотуудын төлөөлөл үндэсний хэмжээний шийдвэр гаргагчид болон бусад оролцогч талуудтай хэлэлцүүлэг өрнүүлэх, хот байгуулалтын Nexus санаачлагуудыг дэмжих, нутагшуулах орчин нөхцлийг хэлэлцэх боломж олгоно. |
17.30 18.00-19.00 |
|
Гуравдах өдөр: 2014.11.07, Баасан гариг | |
09.00 – 11.00 |
Хуралдааны 6-р хэсэг: Бүс нутгийн хэмжээнд Nexus хандлагыг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх нь
Энэ хуралдаанаар бүс нутгийн түвшинд Nexus санал санаачлагуудын үзүүлэх үр нөлөө, потенциалыг танилцуулах боломж олгоно. Түүнчлэн хот байгуулалтын Nexus-ийг бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээнүүддээ тусгах, өөрсдийн сүлжээгээрээ дамжуулан энэхүү концепцийг түүгээн дэлгэрүүлэх үйлсэд бүс нутгийн болон бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, санхүүгийн нэгдлүүдийн гүйцэтгэх үүрэг ролийг гаргаж ирэх, боломжуудыг эрэлхийлэх болно.
|
11.00-12.00 | Дүгнэлт, хурлын хаалт |
Хот байгуулалтын "Nexus" бүс нутгийн семинар хоёр дахь өдрөө үргэлжилж байна | ||
Үзсэн: 761 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.