
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/ 949 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах Ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга Б.Бадрал ажиллах бөгөөд хэмжилт, шинжилгээний ажлын дүн, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдлыг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан танилцуулж байхыг Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст даалгалаа.
Харин хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллахыг нийслэлийн бүх байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, иргэдэд үүрэг болголоо.
Цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулна | ||
Үзсэн: 644 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.