Шууд Chart

61 дүгээр дунд сургуулийн барилгыг актлахаар боллоо

2014-11-13 16:17:26

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” А/950 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн  Мэргэжлийн хяналтын  газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн  61 дүгээр сургуулийн балансад бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах дунд сургуулийн нийт  69 сая 515 мянган  төгрөгийн   үнэ бүхий барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах юм. Данс бүртгэлээс хасагдаж байгаа хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан буулгахыг Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуульд, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, газрын эзэмшил болон ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаад үүрэг болголоо. 

 


61 дүгээр дунд сургуулийн барилгыг актлахаар боллоо  
Үзсэн: 644 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй