
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл дэх сум дундын Цагдаагийн хэсгийн цагдаа жолооч Ц.Ууганбаатар албаны “Х.Элентра” маркийн 00-23 СЭҮ дугаарын автомашин жолоодож Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэсгэрт байрлах гэр хорооллын таван буудлын замд явахдаа насанд хүрээгүй явган зорчигч С-ийг дайрч амь насыг нь хохироосон. Түүний энэ үйлдэл нь замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтуудыг зөрсөн гэж прокурор үзжээ. Энэ хэргийг Тээврийн прокурорын газраас өнгөрсөн сарын 30-ны өдөр 336 тоот яллах дүгнэлт үйлдэж харьяаллын дагуу шүүхэд шилжүүлсэн байна. Харин тэрбээр мөрдөн байцаалтын үеэр "Хэсгийн дарга дохиогоо асааж, урсгал сөрөөд яв гэж үүрэг өгсний дагуу замын чөлөөтэй хэсгээр зорчиж байтал гэнэт хүүхэд гарч ирээд мөргүүлсэн" гэж мэдүүлсэн байдаг. Энэхүү асуудлыг ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын албаныхан шалгаж тодруулснаар ЦЕГ-ын даргын тушаалаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгон дахь Цагдаагийн хэсгийн дарга, хошууч Саранбаатарыг цагдаагийн байгууллагаас чөлөөлсөн юм.
Охины аминд хүрсэн цагдаагийн хэргийг шүүхэд шилжүүлжээ | ||
Үзсэн: 3322 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.