Шууд Chart

“Хайрын гар” аянд 500 оюутан нэгдлээ

2014-11-18 10:30:58

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүчирхийллийн учир шалтгаан, хор хохирол, үр дагаврыг нийгэмд таниулах мөн урьдчилан сэргийлэх зан үйлийг бий болгоход  оюутан залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийгмийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулиудын 500 сайн дурын идэвхтэн оюутан залуусыг хамруулан “Хайрын гар” сайн дурын цугларалтыг зохион байгууллаа. Аяны хүрээнд Нийслэлийн иргэний танхимд “Хайрын гар” сайн дурын цугларалт хийж, Чингисийн талбайд аяны логог сурталчлах, хүүхдийн хүмүүжлийн эерэг аргыг сурталчилсан материал тараах зэрэг үйл ажиллагаа боллоо.


“Хайрын гар” аянд 500 оюутан нэгдлээ  
Үзсэн: 796 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй