Шууд Chart

Нийслэлийн өмчид зарим тээврийн хэрэгсэл, нэмэлт тоноглолыг бүртгэн авна

2014-11-20 14:06:56

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 627 сая 570 мянган төгрөгийн үнэ бүхий гурван тээврийн хэрэгсэл болон нэмэлт тоноглолыг Монгол наадам цогцолбор НӨҮГ- т, 48 сая 350 мянган  төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн ЗДТГ-т, Бүгд найрамдах Солонгос улсын Өмнөд Генгсан мужийн Хаман сумаас хандивласан 69 сая төгрөгийн үнэ бүхий 3 тээврийн хэрэгслийг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эзэмшилд олгохоор боллоо. Эдгээр хөрөнгийг данс бүртгэлдээ бүртгэн авахыг эзэмшигч байгууллагын дарга, захирал нарт даалгалаа.


Нийслэлийн өмчид зарим тээврийн хэрэгсэл, нэмэлт тоноглолыг бүртгэн авна  
Үзсэн: 767 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй