
Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн Дотоод аудитын албаны орон тоог шинэчлэн батлах тухай” А/975 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг Сангийн яаманд шилжүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүрэг бүхий 4 албан хаагчийн орон тоог Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Дотоод аудитын албанд шилжүүлэхээр боллоо. Шинэчилсэн орон тоог 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Дотоод аудитын албад, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд үүрэг болголоо.
Нийслэлийн Дотоод аудитын албаны орон тоог шинэчиллээ | ||
Үзсэн: 755 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.