
Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа худалдан авах ажиллагааг цаг хугацаанд нь багтааж, хуулийн дагуу зохион байгуулах хэрэгтэйг Сангийн яамнаас анхаарууллаа.
Үүнээс гадна ирэх онд зохион байгуулах тендерүүдэд оролцох компаниуд үндэсний үйлдвэрийн бараа, ажил үйлчилгээг санал болгосон тохиолдолд давуу эрх эдэлнэ гэдгийг тэрээр хэллээ.
Улсын хэмжээнд зохион байгуулах бүх тендерийн зарыг ирэх оны нэгдүгээр сарын 15 гэхэд олон нийтэд мэдээлэх ёстой юм байна. Үүнээс гадна худалдан авах ажиллагааг зохион байгуулж дууссаны дараа түүнтэй холбоотой бүх баримт бичгийг архивлах шаардлагатай байгааг анхаарууллаа. Тендертэй холбоотой гомдол, саналыг шийдвэрлэх үед зарим бичиг баримт дутсан зэрэг зөрчил энэ онд илэрсэн байна.
Мөн худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороог хуулийн дагуу бүрдүүлэх хэрэгтэй байна гэж Сангийн яамны газрын дарга Э.Хангай ярилаа.
Худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороог бүрдүүлнэ | ||
Үзсэн: 783 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.