Шууд Chart

Олимпын таеквондогийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нд эхэлнэ

2026-05-07 15:18:17

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тавдугаар сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Тэмцээнд Азийн 43 орны 1300 гаруй шилдэг тамирчид оролцож, пүмсэ, тулаан, пара таеквондо гэсэн гурван төрлөөр хүч сорих бөгөөд зөвхөн медальтнуудыг тодруулж, 2026 оны 9 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд Япон Улсын Аичи муж, Нагоя хотноо болох Азийн зуны XX дугаар спортын наадамд оролцогчид эрх олгох тэмцээн гэдгээрээ онцлогтой юм.

Түүнчлэн Дэлхийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч Чое Чунвон өөрийн биеэр хүрэлцэн ирэхээс гадна тэмцээний нээлтэд “Авъяаслаг америкчууд” шоуны “Алтан баззер”-ийн эзнээр тодорсон үзүүлэх тоглолтын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож таеквондогийн урлаг, хүч чадлын гайхамшгийг толилуулах юм байна.


Олимпын таеквондогийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нд эхэлнэ  
Үзсэн: 81 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй