Шууд Chart

Өнөөдөр болох үйл явдлууд

2013-08-15 08:53:21

  • 10.00 цагаас БШУЯ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, БШУЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга О.Мөнхбаяр, АН-ын бүлгээс 1 гишүүн, 1000 оюутны байрыг санаачлагч УИХ-ын гишүүн А.Телейхан, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар оюутны Б хотхонд баригдаж буй 1000 оюутны байрны барилгын ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр болжээ.
  • Монгол Улс Нээлттэй Засаглалын Түншлэлд нэгдэн ороход хэрэгжүүлэх Үйл Ажиллагааны Үндэсний Төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлэг өнөөдөр 10.00 цагт Төрийн ордны Иргэний танхимд болно.
  • 10.00 цагаас ХСҮТ-д “Хавдрын эсрэг үндэсний аян-2013” –ын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Ёслолд Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон ХААН банк, МҮОНРТ-ын удирдлагууд оролцоно.
  • 20.00 цагаас Ганг Виктор Цойн дурсгалд зориулсан амьд тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тоглолт “Street 13” pub-д болно.
  • И.Е.Репиний нэрэмжит Улсын уран зураг, уран баримал, уран барилгын академийн анхны монгол багш, зураач Б.Отгонтүвдэнгийн "Төвөргөөн чимээ" үзэсгэлэнгийн нээлт  “MaxMall” төвийн тавдугаар давхарт байрлах  976 галерей-д болно.

 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Өнөөдөр болох үйл явдлууд  
Үзсэн: 1540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй