Шууд Chart

Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөгдөж байгаа эсэхийг цахимаар шалгаарай

2015-01-26 07:18:53

Өнөөдрийн байдлаар Сайн дурын даатгалд даатгуулагчдын тоо 160 орчим мянга, Албан журмын даатгалд даатгуулагчдын тоо 850 орчим мянга байгаагийн дийлэнх хувь нь идэвхтэй хөдөлмөр эрхлэх насныхан буюу залуус байна.
Энэ ч утгаараа нийгмийн даатгалд хамрагдахаас гадна нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэлийн дүн нь банкны үйлчилгээ авах, гадаад улс оронд зорчих виз хүсэхэд тухайн хүний орлогыг тодорхойлох баталгаа болгон ашиглах тохиолдол их байгаа юм.

Үүнтэй холбогдон гардаг нэг асуудал нь ажил олгогч нь тухайн хөдөлмөр эрхлэгчийн сар бүр авдаг үндсэн цалинг бууруулсан дүнгээс буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тухайн даатгуулагчийн төлсөн шимтгэл нь орлогыг нь тодорхойлох боломжгүй болох мөн нийгмийн даатгалын сангаас хүртэх үндсэн үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмжийн дүнд сөргөөр нөлөөлдөг билээ.

Иймд даатгуулагч, Та бүхэн ажил олгогчоос таны нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв, хугацаанд нь төлж байгаа эсэхийг дараах гурван арга замаар шалгаарай.

  1. Та сар болгон аль эсвэл улирал болгон байгууллагынхаа нягтлан бодогчоос нийгмийн даатгалын дэвтрээ шаардан бичилт зөв хийгдсэн, тамга хугацаандаа дарагдсан эсэхийг шалгах
  2. Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn  вэб сайтын “Даатгуулагчийн цахим мэдээлэл” гэсэн хэсэгт бүртгүүлэн хүссэн үедээ мэдээллээ шалга. Энэ тохиолдолд таны төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь нийгмийн даатгалын таван санд хэрхэн хуваарилагдсаныг нарийвчлан харуулна.
  3. Шилэн дансны тухай хууль 2015 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn  цахим хуудсанд “Шилэн данс” гэсэн тусгай цэс ажиллуулж эхэлсэн байгаа.

Шилэн данс Байгууллага Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн мэдээлэл Иргэн өөрийн регистрийн дугаараар цахим санд нэвтэрч авах мэдээлэл хэсгээс нийгмийн даатгалын ямар үйлчилгээ та авснаа мэдэх, шалгах боломжтой.


Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөгдөж байгаа эсэхийг цахимаар шалгаарай  
Үзсэн: 2348 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-02-19 19:42
Ом80052026

Бидэнтэй нэгдээрэй