Шууд Chart

“Радиогийн нэвтрүүлгүүд олон нийтийн хэл, соёлын боловсролд нөлөөлөх нь” сэдэвт хэлэлцүүлгийн удирдамж

2013-08-26 13:13:39

 “РАДИОГИЙН НЭВТРҮҮЛГҮҮД ОЛОН НИЙТИЙН ХЭЛ, 
СОЁЛЫН БОЛОВСРОЛД НӨЛӨӨЛӨХ НЬ”   хэлэлцүүлгийн удирдамж
  МҮОНР-ийн 80 жил, МҮОНР-ийн 2-р сувгийн 10 жилийн ойн хүрээнд “Радиогийн нэвтрүүлгүүд олон нийтийн хэл, соёлын боловсролд нөлөөлөх нь” сэдэвт хэлэлцүүлгийг сэтгүүл зүйн мэргэжлээр суралцаж байгаа оюутан залуусын дунд  өрнүүлж, МҮОНР-ийн байранд зохион байгуулна.
  Энэ эринд амьдарч байгаа оюунлаг хүн бүр алхам тутамдаа шинэ мэдээлэл эрж хайж, олсон мэдээллээ мэдлэг болгон оюун ухаанаа хөгжүүлж, амьдрал ахуй, ажил мэргэжилдээ хэрэглэхийг эрхэмлэж байна.  Сонороор дамжиж сэтгэлд хүрэх урлаг болох радио сэтгүүл зүйн чухал асуудлын нэг нь сонсогч, хэрэглэгчдэд бодитой, тэнцвэртэй мэдээлэл хүргэх, харилцах, тэдний хэл, соёлын боловсролд эерэгээр нөлөөлөх явдал юм. Энэ цаг үеийн хамгийн хүчирхэг, хүртээмжтэй мэдээллийн хэрэгсэл болохынхоо хувьд радио монголын хэрэглэгчдийн мэдээлэл авах гол эх сурвалж болжээ. Иймд радио-сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлагыг тогтоох томоохон орон зайн маргаашийн эзэд болсон сэтгүүлч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлэхээр зарлаж байна.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
МҮОНР
ХАМТАРСАН БАЙГУУЛЛАГА:
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛ  
ОРОЛЦОГЧ ИХ ДЭЭД СУРГУУЛИУД: МУИС, “Сэтгүүлч” коллеж,
МУБИС, СУИС-ийн РТС, ХИС, “ИХ МОНГОЛ” дээд сургууль, “ОТГОНТЭНГЭР”  их сургууль
 
Хэлэлцүүлгийн зорилго нь:
Өнөөдөр хэвлэл, мэдээллийн аль ч хэрэгслийн бичвэр, яриа, албан бичгийн хэл найруулгын соёл алдагдаж, сонгодог монгол хэлний цогц илэрхийлэл эвдэгдэн гээгдэж байгаа дутагдал газар авч байна. Мэдээллийн хэлний талаарх асуудлыг ярихад тухайн хэрэгсэл тус бүрийнх нь онцлогт уялдуулж ярих хэрэгтэй болдог. Аливаа хэлэнд тавигдах шаардлага ерөнхийдөө ижил боловч мэдээллийн хэлний хувьд сонины, сэтгүүлийн, телевизийн, радиогийн, интернэтийн хэл найруулга нь тус тусдаа өөрийн өнгө төрх, өвөрмөц онцлогтой. 
 Аман болон бичгийн хэлний найруулга зүйн хосолмол илэрхийлэл болсон радиогийн хэл ярианы соёлын асуудлыг онцолсон энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа радио, FM-үүдийн нийтлэл, нэвтрүүлэг олон нийтийн хэл, соёлын боловсрол, хүүхэд залуусын сэтгэл зүй, сонсогчдын төлөвшилд хэрхэн нөлөөлж байгааг хөндөх, мэргэжлийн сэтгүүл зүйн хэл найруулгын стандарт горим алдагдаж байгаа тулгамдсан асуудлыг тогтоох, түүнийг хэрхэн шийдэх талаар санал дүгнэлт дэвшүүлэх, оюутнууд харилцан мэдээлэл солилцох, шинэ санаа оноо, хэрэглэгдэхүүнийг судалгааны эргэлтэнд нэвтрүүлэхэд оршино.    
Хэлэлцүүлгийн үндсэн чиглэл, сэдэв: 
-Утгыг урлахуйн учир хийгээд радио нэвтрүүлгийн хэл найруулгын онцлог
-Өнөөгийн радио, FM-үүдийн хэл найруулгын учир дутагдал /үгийн сангийн найруулгын алдаа, хэл зүйн найруулгын алдаа, баримтын алдаа, гоо зүйн алдаа, учир шалтгааны алдаа, утгын алдаа/, засах арга зам     
-Сонгодог монгол хэлний яруу хэрэглүүрийн давуу тал, олон нийтэд нөлөөлөх хандлага
Хэлэлцүүлэгт тавигдах шаардлага:
Хэлэлцүүлэгт ирүүлэх бүтээл нь МҮОНР болон FM-үүдийн нэвтрүүлгүүдийг сонсож судалгаанд үндэслэсэн, баримтаар баяжуулж учир дутагдал хийгээд гарц шийдлийг багтаан дүгнэсэн, шинэ санаа, бүтээлч эрэлхийлэл тусгасан байх.  
Хэлэлцүүлгийг дүгнэх шатлал: Бүтээлийг 2013 оны 9-р сарын 10 хүртэлх хугацаанд МҮОНР-ийн 2-р сувагт хүлээн авна. (МҮОНРТ-ийн төв байр. Холбоо барих утас 99624117, 88280604, 88899956)
 Шүүгчдийн шалгаруулалт:   9-р сарын 10-15 нд  
Шалгарсан эхний бүтээлүүдийг 9-р сарын 25-ны 10.00 цагт оюутнууд өөрсдөө танилцуулна.  
Хэлэлцүүлгийн дэг: “Радиогийн нэвтрүүлгүүд олон нийтийн хэл, соёлын боловсролд нөлөөлөх нь” сэдэвт хэлэлцүүлгийн үргэлжлэх хугацаа 3 цаг (10.00-13.00)
Хэлэлцүүлэг тус бүрийг сонсох хугацаа 10-15 мин
Бүтээлийг шагнах:
Шилдэг 3 бүтээлийг шалгаруулж өргөмжлөл, тус бүр мөнгөн шагналын урамшуулалтай. Түүнчлэн МСЭ-ээс оюутнй бүтээлийг үнэлж урамшуулал гардуулна.
 
Нийтэлсэн: МҮОНР-ийн II суваг

“Радиогийн нэвтрүүлгүүд олон нийтийн хэл, соёлын боловсролд нөлөөлөх нь” сэдэвт хэлэлцүүлгийн удирдамж  
Үзсэн: 3966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-09-16 17:15
Оюутан та 9-р сарын 20 -ныг дуустал материалаа өгөх боломжтой.
124.158.91.xxx [124.158.91.xxx] 2013-09-13 16:46
heleltsuuleg ni bolsnu?

Бидэнтэй нэгдээрэй