
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр өчигдөр гэргий Анита Херцегийн хамт Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардаж Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди, албаны бусад хүмүүс угтан авсан юм.
Харин өнөө өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаагийн хамт Унгарын Ерөнхийлөгч Янош Адер, түүний гэргий Анита Херцег нарыг Чингисийн талбайд албан ёсоор угтан авлаа.
Үүний дараа хоёр орны төрийн тэргүүнүүд гэргий нарын хамт Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
.jpg)
.jpg)
.jpg)
Харин үүний дараа Унгар Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсан юм.
Мөн үүний дараа дурсгалын зураг татууллаа.
.jpg)
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адертай ганцаарчилсан уулзалт хийсэн бөгөөд яг одоо хоёр орны төрийн тэргүүнүүд албан ёсны хэлэлцээ хийж байна.
Үүний дараа Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай тус тус уулзана.
Дашрамд дурдахад, энэхүү айлчлал нь Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм. Айлчлал хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд чухал түлхэц болох ажээ.
.jpg)
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Унгарын Ерөнхийлөгчтэй албан ёсны хэлэлцээ хийлээ | ||
Үзсэн: 2445 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.