Шууд Chart

277.8 мянган га-д чанар сайтай уринш боловсруулжээ

2013-08-27 14:17:23

Энэ онд улсын хэмжээгээр 293.4 мянган га-д үр тариа, үүнээс 276.6 мянган га-д буудай, 15.1 мянган га-д төмс, 7.6 мянган га-д хүнсний ногоо, 79.4 мянган га-д тосны ургамал, 11.9 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 407.4 мянган га-д тариалалт хийсэн юм.

Энэ жилийн хувьд хөрсний угтвар чийг, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан улаанбуудайн тариалалтыг тавдугаар сарын 1-30-ны хооронд зохион байгуулсан байна.  Мөн тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг зохион байгуулж,  12 аймгийн 265.0 мянган га улаанбуудайн талбайг хамруулснаар нийт тариалсан талбайн 75.2 хувь нь соёололт сайн үнэлгээтэй гарчээ.   
 
Аж ахуйн нэгжүүд болон иргэд нийт 277.8 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж, 140.9 мянган га талбайг нь дэвшилтэд  технологиор  боловсруулсан  байна. Түүнчлэн бэлтгэсэн уриншиндаа хүрэлцэхүйц хэмжээний буюу 44.4  мянган тонн үр нөөцлөхөөр  төлөвлөсөн аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

277.8 мянган га-д чанар сайтай уринш боловсруулжээ  
Үзсэн: 1465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй