Шууд Chart

Ж.Батсуурь: Ажлын хэсэгтэй холбоотойгоор өнөөдөр Тавантолгойн асуудлыг хэлэлцээгүй

2015-04-29 14:21:24

Тавантолгойн асуудлыг хэлэлцэх байсан Эдийн засгийн байнгын хорооны лхагва гарагийн хуралдаан хойшилсон. Харин хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболдын хүсэлтээр хойшлуулсан гэх мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч буй.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсууриас тодруулахад, “Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч хуралдааныг түр хойшлууллаа. Учир нь гэрээ, тогтоолын төсөлтэй холбогдуулж санал, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг өнөөдөр УИХ-аас байгуулсан. Намын бүлгүүд энэ асуудлыг хэлэлцэж, байр сууриа илэрхийлэх ёстой ч одоохондоо зарим намын бүлгийн шийдвэр гараагүй байна. Ажлын хэсгийн дүгнэлт гарсан тохиолдолд Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхэд бэлэн байна" гэсэн юм.


Ж.Батсуурь: Ажлын хэсэгтэй холбоотойгоор өнөөдөр Тавантолгойн асуудлыг хэлэлцээгүй  
Үзсэн: 1573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй