Шууд Chart

Тавантолгойн гэрээнд дүгнэлт гаргах ажлын хэсэг байгууллаа

2015-04-29 15:00:13

Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Тавантолгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг өнөөдөр байгууллаа.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, ажлын хэсгийн гишүүдээр А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нарын гишүүд тус тус багтжээ.
 
Тус ажлын хэсэг нь 14 зүйл заалт бүхий удирдамжийг барьж ажиллах бөгөөд “Гэрээ нь тухайн асуудлаар гарсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа УИХ-ын болон холбогдох Байнгын хороодын тогтоолтой нийцэж байгаа эсэх”, “Гэрээ нь Үндэсний Аюулгүй байдлын Үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Зөвлөмж болон Засгийн газрын холбогдох шийдвэр болон төрийн эрх бүхий байгууллагын бусад шийдвэртэй нийцэж байгаа эсэх”, “Гэрээ нь Монгол Улсын баримталж буй гуравдагч хөршийн бодлоготой нийцэж байгаа эсэх”, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэд болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хангах байгаа эсэх” зэрэг 14 зүйл заалт бүхий Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах ажлын хэсгийн баримтлах удирдамжийг УИХ-ын даргын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний 101 тоот захирамжийн хавсралтаар баталсан байна.
 
 

Тавантолгойн гэрээнд дүгнэлт гаргах ажлын хэсэг байгууллаа  
Үзсэн: 1961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.20.xxx [122.201.20.xxx] 2015-04-29 17:46
ymar aimaar bag burdee we.
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2015-04-29 15:42
За ингээд өнгөрөө Тавантолгойн гэрээ Эрүү Жаажаа ахлагчаар нь байгаа тэгээд гишүүдэд нь , хиншүү Ганбаа, одой Баасанхүү байна энэ 3 гүрийнэ биз дээ.

Бидэнтэй нэгдээрэй