Шууд Chart

Монгол,Оросын Засгийн газар хоорондын комиссын талаар ярилцав

2015-05-08 11:32:51

Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос Монголын Засгийн газар хоорондын комиссын оросын хэсгийн дарга С.Е.Донской бараалхлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд "Агуу эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баяр хүргэе. Ялалтын баярыг манай улсад ч ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа. Ерөнхийлөгч В.В.Путины манай улсад хийсэн айлчлалаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Дээд түвшинд тохиролцсон зарим ажил эхлээд урагшилж байна. Тухайлбал, Ерөнхийлөгч В.В. Путины айлчлалын үеэр манай хоёр улсын иргэд визгүй харилцан зорчих тухай хэлэлцээрийг байгуулж,өнгөрсөн оны 11 сараас хэрэгжүүлж эхэлсэн. Монгол,Оросын хилээр нэвтрэх зорчигч, автомашины тоо визтэй байх үеэс хоёр дахин нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан шалган нэвтрүүлэх үйл явцыг түргэтгэхэд онцгой анхаарах шаардлагатай болж байна" гэдгийг онцоллоо.
 
 Уулзалтаар хоёр тал Монгол,Оросын Засгийн газар хоорондын комисс нь манай хоёр улсын хамтын ажиллагааны бүхий л чиглэлийн асуудлыг шийдвэрлэх чухал ач холбогдолтой механизм бөгөөд комиссын үйл ажиллагааг эрчимжүүлэх, бүтцийг оновчтой болгох, хүрсэн шийдвэрүүдийн хэрэгжилтэд анхаарах нь зүйтэй гэдгийг санал нэгдэн ярилцлаа.  Засгийн газар хоорондын комисс нь өргөн хүрээний асуудал хамардаг тул уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагааны олон чухал асуудлаар санал солилцлоо.
 

Монгол,Оросын Засгийн газар хоорондын комиссын талаар ярилцав  
Үзсэн: 1368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй