
Төрсөн хүүгээ заазуурдаж гэмтээсэн Н.Довжинсүрэн гэгч этгээдийн шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд 13.00 цагаас эхэлнэ. Уг шүүх хурал насанд хүрээгүй хүүхдэд холбоотой учраас хаалттай хэлэлцэх юм байна.
Өнгөрсөн тавдугаар сард Н.Довжинсүрэн гэгч 46 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ таван настай хүүгээ заазуураар зүсэж гэмтээсэн хэрэг гарсан. Тиймээс Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс түүнд Эрүүгийн хуулийн 181.3, 100.1-т зааснаар хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн юм.
Хуралд даргалагч шүүгчээр Л.Ганзориг, улсын яллагчаар З.Оюундэлгэр, хохирогчоор таван настай хүү И болон түүний ээж О.Болормаа, өмгөөлөгчөөр Н.Эрдэнэбат нар оролцохоор болжээ.
Уг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт товлогдсон ч шүүгдэгч Н.Довжинсүрэнг өмгөөлөх өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар хойшилсон юм.
Хүүдээ хэрцгий авирласан эцгийг өнөөдөр шүүнэ | ||
Үзсэн: 1129 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.