
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, “Улаанбаатар цахилгаан шат” нийслэлийн өмчит компанитай хамтран энэ сарын 16-наас эхлэн Улаанбаатар хотын орон сууцнуудад ашиглаж буй цахилгаан шатанд шалгалт хийж эхэлсэн. Харин өчигдрөөс цахилгаан шатны тэмдэгжүүлэлтийг хийж эхэлжээ.
Шалгалтаар одоо ашиглагдаж байгаа цахилгаан шатнуудын нэгдсэн тоог гаргах, ашиглалтын хугацаа, аюулгүй байдлын дүн шинжилгээг хийж чанар, стандартын шаардлага хангахгүй байгааг нь ашиглалтаас хасна. Мөн бүх цахилгаан шатнуудыг өөрийн мэдээлэл бүхий мэдээллийн самбарыг байрлуулах юм. “Улаанбаатар цахилгаан шат” Нийслэлийн өмчит компанийн хувьд энэ оны гуравдугаар сард Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан бөгөөд нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатны шинэчлэлийн асуудлыг зохион байгуулах, цахилгаан шатны үйлдвэр байгуулах зорилготой компани ажээ. Тус шалгалт нь арваннэгдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх юм.
Цахилгаан шатны тэмдэгжүүлэлтийг хийж эхэллээ | ||
Үзсэн: 1140 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.