
Байгууллага аж ахуйн нэгжийн хаяг, хаягийн байгууламж нь тухайн байгууллагын дүр төрх, нүүр царай болохын зэрэгцээ хотын өнгө үзэмж дизайныг тодорхойлогч хүчин зүйлсийн нэг байдаг. Өнөөдөр Нийслэл Улаанбаатар хотод хаяг, хаягийн байгууламж байрлуулахад ямар нэгэн эрхзүйн орчин байхгүйн улмаас байгууллага аж ахуйн нэгжүүд өөрийн загвар дизайнаар янз бүрийн хэлбэр хийц бүхий хаягийг байрлуулж байгаа нь хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс хаяг байрлуулсан байгууллага болон, олон нийтийн эрх ашиг, хэрэгцээг үндэслэн “Нийслэлийн нутаг дэвсгэрт хуулийн этгээдийн хаяг, хаягийн байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын төслийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас анхлан боловсруулан гаргалаа. Журам батлагдснаар хүн амын төвлөрөл ихсэж байгаа энэ үед барилга байгууламж, гудамж талбайн хаяг байршлыг зөв зохион байгуултад оруулах боломж бүрдэнэ.
“Хаяг, хаягийн байгууламж байрлуулах журам”-ын төсөл гарлаа | ||
Үзсэн: 1916 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.