Шууд Chart

Аймгийн иргэд хот руу эмчилгээнд явах нь цөөрчээ

2015-06-05 11:49:05

Дорноговь аймгийн иргэд сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот руу эмчилгээнд явах нь багасаж зөвхөн цөөн хэдэн төрлийн л хагалгаа хийлгэхийн тулд л хотыг зорих болсон байна. Учир нь тус аймгийн нэгдсэн эмнэлэг нэн шаардлагатай орчин үеийн эмчилгээ оношлогооны төхөөрөмжөөр тоноглогджээ.

Аймгийн нэгдсэн эмнэлэг нь хоёрдугаар шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг бөгөөд нийт 164 ортой, 230 ажилтантай юм байна.

Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн үйлчилгээний талаар тус эмнэлгийн дарга Б.Нямгэрэл:
 

 
Эмчилгээний 10 тасагтай, амбулаторийн 21 кабинеттай. Сүүлийн үед манайд компютер томограф, дижитал рентген, шүдний рентген, нүдний тоног төхөөрөмжүүд шинээр суурилагдаж ирсэн байгаа. Хуучин гуравдугаар шатны эмнэлэгт жилдээ зөвхөн оношлогооны чиглэлээр 700 орчим хүн явуулдаг байсан бол одоо 230 орчин хүн л явуулж байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар луу эмнэлэгт үзүүлэхээр явж байгаа хүмүүс гурав дахин буурсан. Орон нутагт компьютер томограф, рентген сайжирсан учраас яаралтай тусламж, осол гэмтлийн үед, тархины мэс засал гэх мэт хагалгаа шууд хийгдэж байгаа.

Тоног төхөөрөмж сайжирсантай холбоотойгоор өвдөг, түнхний үеийн хагалгаа, дурангийн мэс заслыг хэвлийн хөндийн болон эмэгтэйчүүдийн чиглэлээр орон нутагтаа хийж байна. Нүдний бүх төрлийн оношлогоог мөн орон нутагтаа хийж байгаа бөгөөд мэс засал хийлгэх шаардлагатай бол Улаанбаатар луу явуулж байгаа. Түүнчлэн эх нярайг эмчлэх тоног төхөөрөмжөөр хангагдсан учраас ихэнх эмчилгээнүүд эндээ хийгдэж байна.
 
Мөн эмч мэргэжилтнүүдээ гуравдугаар шатлалд сургах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа. Сүүлийн үед манайх залуу боловсон хүчин ихтэй болчихсон. Мэргэжилтнүүдээ бусад эмнэлгүүдэд сургахаас гадна орон нутагтаа гадаадын эмч мэргэжилтнүүдийг авчирч сургалт зохион байгуулдаг. Тэгж ажлын байран дээрээ сургалт хийгээд ирэхээр нэг хүн сургалтад явснаас багаараа сургалтад суучихаар илүү үр дүнтэй байдаг юм байна. 
 
 
 
 
 
 

Аймгийн иргэд хот руу эмчилгээнд явах нь цөөрчээ  
Үзсэн: 2029 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй