Шууд Chart

Хийрхлийн өдөр

2013-09-02 09:17:05

Хичээлийн эхний өдөр хийрхлийн өдөр болоод удлаа, энэ монголд. Олоон олоон улсад хичээлийн эхний өдөр хэрхэн эхлэхийг харж явав. Их энгийн.  Ажил тул ажлаа хийж эхэлнэ. Хийрхэл бус харин хичээл эхэлнэ. Ийм ч учраас тэнд хүүхдийн хичээлийн жилийн эхлэлийн анхны анхны сэтгэгдэл нь хийрхэл бус хичээл л байх.   Гэвч энд тэр хичээл бус харин хийрхэл болох нь нээ.
Хуулийг гууль мэт үзэн амралтын өдрийг хүртэл жилийн нээлтийн өдөр болгож хийрхэнэ.  Эцэг эхийн дэргэд амарч байх нялхас эртээ босож, цэргийн ч гэмээр ч юм шиг, дарганцарын ч гэмээр юм шиг хувцсаар жигдэрч, бүглэрэлдэн, мөргөлдөн байж  сургуулийн гэх хуарангийн өмнө бөөгнөрөлдөн, хэрэлдэн, хэлхэлдэн, дагжин зогсох.  Нээлтийн үг хүлээлж байгаа энэ л дээ.
Удалгүй индэр дээр энгэртээ одон мядаль гялалзуулсан томчууд эгнэн гарч зогсоно. Ээлж ээлжээр л нялхасад зориулж байгаа юм болов уу гэмээр утга авалцаа их муутай элдэв үгээр ээрч гарна. Бас болоогүй бие биеэ шагнаж үзнэ. Ингэж хийрхэн мунгинах хооронд хуйранжин хувцасласан нялхас “хичээл” гэж ийм  байдаг юм болов уу гэж эхлээд гайхна, эцэстээ даарч хөрч, уйдаж, уйлагнана.   Сургуульд орно гэж олон сар хөөрсөн нялхасын хөөрхөн сэтгэл хоосон хийрхэлээр ингэж хөрч эхлэнэ. 
Бас болоогүй нялхас ингэж хөрч байх зуур арай томхон нь  “эд нар жил бүр л ингэж хийрхэж байдаг гэсэн шиг”  хээв нэг зогсох, бас зарим нь зүгээр л яваа өгөх. Тэдний ихэнхи үнэндээ нээлт гэсэн энэ хийрхэлд хууртаж, уйдсан тул ерөөсөө огт ирэхгүй байх. Зарим нь гэрээсээ “нээлтэд оролцоно” гэж хэлж гарлаа ч, үнэндээ тэд сургуулийн өмнөх хийрхэл дээр бус харин орцын өмнө юм уу, гудамжны буланд юм уу, бааранд юм уу өөрсдийнхөөрөө  өөрөөр нээлттэй хийнэ.
“Сургууль орно, хичээл хийнэ” гэсэн олон сар хөөрсөн цайлган сэтгэлд үлдэх анхны сэтгэгдэл, бас  цэвэр тархинд бүтэх анхны холбоос мөн ч чухал даа. “Сурах бол хичээх, сургууль бол хичээл” гэсэн анхны сэтгэгдэлтэй хүүхэд хичээлээр хичээсээр л хийгч, бүтээгч болно, харин хийрхэгч биш.  “Сурах бол хийрхэх, сургууль бол хийрхэл” гэсэн сэтгэгдэлтэй нь хийрхэлээр хийрхсээр хийрхэгч болно, харин хийгч биш.
Ийм чухал тул хичээлийн жилийн эхний өдрөө хийрхлийн бус харин ердийн нэг сайхан хичээлийн өдөр болгоё. Хийрхлээ хийрхлээ гэлээ ч хичээлээр хийрхэхээд яахав.

Ц.Лувсандорж
2013 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр (Ням гараг)

Нийтэлсэн: Ц.Лувсандорж

Хийрхлийн өдөр  
Үзсэн: 4085 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2013-09-03 10:46
Лууяа-даа баяр хүргэе. Их зөв бичжээ. Чи арай өөрөөр сэтгэгч шүү. Сонирхолтой нийтлэл бичиж байгаарай. Амжилт хүсье. Б.Бямбаханд
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2013-09-02 12:55
Худлаа цүнх үүрсэн, Нүүрээ будаж, тамхи баагиулсан ,худлаа оюутнууд худлаа дээд сургууль дотор холхиж, хотын гудамжаар сэлгүүцэн цагийг өнгөрөөж байна.
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2013-09-02 12:25
inder deer ni urilgaar garch irdeg darga nart l neelt zoriulagddag. huuhduud zugeer l huuheldei bolj duulj bujigledeg. ter jaahnuud yu oilgodoggui ulddeg. zuv bichsen b.a luvsan guai
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2013-09-02 11:37
нээрээ л үнэн дээ. энэ нь ямарч ач холбогдол байхгүй.захирал нь багш нарыгаа дээлээ өмсч одон медалаа зүүж ир тэгээд төрийн далбаа өргүүлнэ гэж үүрэгдэнэ. Харин хүүхдүүдээрээ бахархах ёстой Багш нарыг бахархдаг өдөр бас бий. Уг нь сургууль бүр өөрийн бахархах юмтай Бас өөрийн бэлэгдэлтэй байсан ч яадаг юм. Түүнийгээ л гаргахгүй юу. Ялангуяа анхлан сургуульд орж байгаа хүүхдүүдэд илүү анхаарах нь чухал байсан байхаа Ажлыг догм хэлбэрээр хийдэг явдал яасан амь бөхтэй байна вэ. Заавал жүжиг тавьж байж ажил хийсэн болдог юмуу
124.158.74.xxx [103.9.90.xxx] 2013-09-02 10:31
Лувсандорж гуай та тайван бай. Ёс заншил гэж бас ианаас дээгүүр юм бас байна . Таа өөрийнхөө авгайд л наад хийрхлээ гаргаж байвал танд болон бидэнд хэрэгтэй шүүдээ. Хүн болгон тан шиг хийрхдэг болчвол унших юмгүй болно шүүдээ .Шархаданд шинжилгээ хийлгэж эм зална байгаа та .Үнэн үг ямар байдаг билээ.Биеэ бодоо хөөөө
202.131.233.xxx [202.131.233.xxx] 2013-09-02 10:11
Зөв зүйл бичсэн байна Лууяа ахаа. Заавал амралтын өдөр эхлэх шаардлагагүй байсан байна. Бас эхний өдөр багш нь ядаж сурагч нартайгаа танилцаад сургууль гэж ийм тийм байдаг гээд сургуулиа танилцуулаад өндөр сэтгэгдэл төрүүлэх нь хамгийн чухал байсан байна.
202.131.233.xxx [202.131.233.xxx] 2013-09-02 10:11
Зөв зүйл бичсэн байна Лууяа ахаа. Заавал амралтын өдөр эхлэх шаардлагагүй байсан байна. Бас эхний өдөр багш нь ядаж сурагч нартайгаа танилцаад сургууль гэж ийм тийм байдаг гээд сургуулиа танилцуулаад өндөр сэтгэгдэл төрүүлэх нь хамгийн чухал байсан байна.

Бидэнтэй нэгдээрэй