Шууд Chart

Мьянмар улстай уул уурхайн салбарт хамтарч ажиллах боломжтой гэв

2015-06-29 14:16:54

Манай улсад төрийн айлчлал хийж буй Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар Төрийн ордны Б танхимд өргөтгөсөн хэлэлцээ хийлээ.

Өргөтгөсөн хэлэлцээний үеэр хоёр тал худалдаа, уул уурхай, аялал жуулчлал, соёл, эдийн засаг зэрэг салбарт харилцан ашигтай  хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтойг тэмдэглэв. Мөн Монгол, Мьянмар нь байгалийн арвин нөөц баялагтай орнууд тул уул уурхайн салбарт байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар туршлага солилцох, геологийн хайгуулын чиглэлээр мэргэжилтэн солилцох, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хүрээнд хамтран ажиллах зэрэг боломжийг эрэлхийлэн ажиллахаар тохиролцсон юм.
 
Үүнээс гадна аялал жуулчлал, худалдаа, соёл, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг салбарт харилцан ашигтай  хамтын ажиллагааг хоёр тал хөгжүүлэх боломжтойг талууд тэмдэглэж байлаа.
 

Мьянмар улстай уул уурхайн салбарт хамтарч ажиллах боломжтой гэв  
Үзсэн: 1191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй