Шууд Chart

Баримт бичгүүдэд гарын үсэг зурав

2015-06-29 14:44:56

Манай улсад төрийн айлчлал хийж буй Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  нар өргөтгөсөн хэлэлцээ хийсний дараа Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Их танхимд Баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

Энэ үеэр Монгол болон Мьянмар улсын хооронд хэд хэдэн салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурсан юм. Тодруулбал, Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар,  Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газрыг төлөөлж Зочид буудал, аялал жуулчлалын сайд Хтау Аунг нар гарын үсэг зурав.
 
Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын нийслэл  Нэйбидо хотын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч Н.Гантөмөр, Нэйбидо хотын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж Нэйбидо хотын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Кан Чун нар гарын үсэг зурлаа.
 
 
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт МҮХАҮТ-ыг төлөөлж МҮХАҮТ-ын УЗ-ийн дарга бөгөөд ерөнхийлөгч Б.Лхагважав, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны Худалдаа, аж үйлдвэрийн танхимыг төлөөлж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Вин Аунг нар гарын үсэг зурав.
 
 
 
 
 

Баримт бичгүүдэд гарын үсэг зурав   
Үзсэн: 1609 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй