
ИБУИНВУ-д ажлын айлчлал хийж буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээллийн томоохон агентлагууд болох “CNBC” телевиз, “Financial Times” сонин, “Ройтерс” агентлагт ярилцлага өглөө.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголын эдийн засгийн үзүүлэлтүүд болон хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр хийж байгаа ажлуудынхаа талаар сэтгүүлчидтэй ярилцаж, сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр Монгол Улс бизнесийн салбарт эргэн ирсэн. Өнөөдөр Монгол Улсыг хөрөнгө оруулагчид анхааралтай харж байгаа. Өнгөрсөн жил манай улсын эдийн засаг 7.8 хувийн өсөлттэй гарсан. Гадаадын хөрөнгө оруулалт эдийн засагт богино хугацаанд эерэг нөлөө үзүүлдэг. Бид хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинээр боловсруулж баталсан. Уг хуулиар гадаад дотоод хөрөнгө оруулагч гэж ялгалгүйгээр бүгдэд нь ижил нөхцөл өгсөн гэдгийг ярилцлагуудын үеэр онцоллоо.
Ерөнхий сайд Английн мэдээллийн агентлагуудад ярилцлага өгөв | ||
Үзсэн: 1201 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.