Шууд Chart

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дэвид Камеронтой уулзав

2015-07-02 12:46:12

ИБУИНВУ-д ажлын айлчлал хийж буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус улсын Ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлалын гол зорилго хөрөнгө оруулалт татах юм гэдгийг онцлоод хоёр талын хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, Британи улсын Засгийн газрын зүгээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Британийн компаниудад дэмжлэг үзүүлэх хүсэлт тавилаа.

Харин ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Девид Камерон Британийн Засгийн газар Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж,  дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн байна.
 
Мөн энэ өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Филип Хэммондыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцаа түүний дотор соёлын харилцааг идэвхжүүлэх хэрэгтэй байгаа. Монголын Засгийн газар эдийн засагт ач холбогдол өгч, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад анхаарч ажиллаж байгаа гэлээ.
 
Энэ уулзалтын үеэр бүс нутгийн хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн харилцаа, аялал жуучлал, оюутан солилцоо, боловсролын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар уулзалтын үеэр ярилцлаа. Монгол Улс НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд нэр дэвшсэнийг Британийн  Засгийн газар дэмжиж байгаа гэж ноён Филип Хэммонд хэлжээ.
 
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дэвид Камеронтой уулзав   
Үзсэн: 1553 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
104.131.96.xxx [162.243.192.xxx] 2015-07-02 14:31
Өндөр сайдаа өрөвдөхийм. $-ын хойноос хэлээ цуцтал хөөцөлдөж овоо хэдэн юм олоод иртэл өөдөөс нь засгийг чинь унагалаа гэх

Бидэнтэй нэгдээрэй