Шууд Chart

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Афганистаны Ерөнхийлөгч М.А.Ганитай уулзав

2015-07-10 10:13:36

ОХУ-ын Уфа хотод болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан,  БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Афганистаны Ерөнхийлөгч М.А.Ганитай уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Афганистан Улстай уламжлалт найрсаг харилцаагаа хамтын ажиллагааны шинэ чиг баримжаагаар баяжуулан хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв. Тухайлбал, хоёр талын харилцааг улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг тэмдэглэв.
 
Хоёр талын харилцаа мөн энхийг сахиулах чиглэлээр хөгжиж байгаа юм. Монголын дайчид 2003 оноос Афганистанд энхийг сахиулах үйлсэд оролцож ирсэн бөгөөд 2010 онд Афганистан дахь аюулгүй байдлыг дэмжих НҮБ-ын мандаттай олон улсын хүчний ажиллагаанд цэрэг хандивлагч 45 дахь орноор албан ёсоор зөвшөөрөгдсөнийг уулзалтын үеэр дурдлаа. Хоёр орон батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанаас гадна эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбарт төсөл хэрэгжүүлэн хамтран ажиллах боломжтойг уулзалтын үеэр хоёр орны Төрийн тэргүүн тэмдэглэж байлаа.
 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Афганистаны Ерөнхийлөгч М.А.Ганитай уулзав  
Үзсэн: 1062 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй