
Насанд хүрсэн хүн өдөрт зургаан граммаас бага давс хэрэглэх ёстой. Гэтэл монголчууд өдөрт дунджаар 11 граммыг хэрэглэдэг байна. Энэ нь олон өвчний эх үүсвэр болдог, тэр дундаа цус харвалтыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл гэдгийг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа.
Давс хүний биед илүүдэл хэмжээгээр орох үед таргалах, артерийн даралт ихдэх, зүрхний шигдээс, ясны сийрэгжилт, бөөрний чулуу, ходоодны хавдар зэрэг өвчин үүсэхэд нөлөөлдөг байна. Тиймээс эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд давсны хэрэглээгээ багасгаж, хянах зайлшгүй шаардлагатайг эмч мэргэжилтнүүд зөвлөлөө. Монголын мэс засалч эмч нарын нийгэмлэгийн дэд Ерөнхийлөгч н.Сэргэлэнгийн ярианд анхаарлаа хандуулна уу.
Монголчууд давсны хэт их хэрэглээтэй | ||
Үзсэн: 493 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.