Шууд Chart

“Тоглож болохгүй нас” кино маргааш нээлтээ хийнэ

2015-11-25 15:49:05

“Тоглож болохгүй нас” МУСК нээлтээ хийхэд ердөө ганц хоног үлдээд байна. Саруул, Тамир, Дөлгөөн, Анударь, Мөөжиг, Хонгорзул гээд олон сонирхолтой дүр гардаг уг киноны нээлт 11 дүгээр сарын 27-нд "Тэнгис" кино театрт 15 цагаас болно. Энэ үеэр кинонд тоглосон хүүхдүүдтэй уулзаж, хамтдаа зураг татуулах болон киноны дууг дуулсан “ Good boys” хамтлаг, Мишээлийн дуулсан уянгалаг дууг ч сонсох боломжтой. Мөн кинотой холбоотой олон сонирхолтой мэдээллийг олж авах боломжтой юм байна.

Энэ талаар киноны зохиолч, найруулагч Ө.Алтансэрээ “Удахгүй дэлгэцнээ амилах уг киног маань үзэхийг хүссэн олон хүүхэд байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Ахлах ангийн хүүхдүүдийн үерхэл нөхөрлөлийг харуулсан энэ киноны талаарх сонирхолтой мэдээллийг удахгүй дэлгэцнээс олж харах мөч тун ойртсоор байна” гэв.

Бид киноны нээлтээс бэлтгэсэн фото сурвалжлагыг удахгүй хүргэх болно.


“Тоглож болохгүй нас” кино маргааш нээлтээ хийнэ  
Үзсэн: 6220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.160.xxx] 2018-06-08 20:20
гоё кино
59.153.115.xxx [43.228.129.xxx] 2016-01-29 12:44
teneg kino

Бидэнтэй нэгдээрэй